Нийслэлийн гэр хорооллын 1, 2-р бүсэд оршин сууж байгаа иргэд ипотекийн зээл олгох ажлын хүрээнд эзэмшлийн газар 500 м2-аас багагүй байхаар журамд заасан байсныг 400 болгож бууруулсан байна. Ингэснээр урьдчилгаа 30 хувийн зээлд хамрагдах боломжтой юм.
Санхүүжилт авахыг хүссэн иргэдийн газар журамд заасан хэмжээнд хүрэхгүй байх тохиолдол их байгаа тул 400 болгон бууруулах хүсэлтийг ирүүлэх болжээ.
Өнгөрсөн нэг сар гаруй хугацаанд 1000 гаруй иргэн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт авах хүсэлт гаргасан байна. Хотын удирдлагын зүгээс уг үйл ажиллагааг иргэдэд илүү ойртуулах зорилгоор хүсэлт хүлээн авах шинэ төвүүдийг Баянхошуу, 32-ын тойргуудад нээж ажиллуулж эхэлсэн.
Агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн иргэд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн дэмжлэгт хамрагдахдаа өөрийн амьдран суугаа хашааны газрын эзэмших, өмчлөх эрхээ нийслэлийн газрын санд шилжүүлэх журамтай.
Мөн тухайн иргэний эзэмшиж байгаа газрын хэмжээ 500 м2-аас доошгүй байна гэж заасан. Түүнчлэн банкны зүгээс тавьж байгаа ипотекийн зээлийн үндсэн шаардлагыг хангасан байхаас гадна, худалдан авч буй байрны хэмжээ 70 м2-аас илүүгүй, 1 м2-ын үнэ 2.000.000 төгрөгөөс хэтрэхгүй байх шаардлагатай аж.
1 comment
yg baynhoshuunii haana ym be ymar haygtai gazar ochij huseltee uguh ve todorhoi medeelel uguuch