Өчигдөр буюу 28-ны өдөр 19 настай залуу согтуурсан үедээ өндрөөс унаж, амиа хорлохыг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал,
Нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах ,Нарны хорооллын 13 дугаар байр 12 давхар барилгын дээвэр дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 19:18 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна. Дуудлага мэдээллийн дагуу нийслэлийн аврах ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэн М /19 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тус байрны дээвэр дээр гарч амиа хорлох гэж байсныг эсэн мэнд буулгаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна.