Эхний шатанд хөгжлийн банкны зээлээ төлөөгүй гэх шалтгаанаар сахал Эрдэнэбилэгийн хөрөнгийг хурааж эхэлсэн. Эрдэнэт үйлдвэр, Хөтлийн цемэнт, Дархан төмөрлөгийн үйлдвэр зэргийг өнгөрсөн өдрүүдэд хурааж дууслаа. Хөтлийн цементийн үйлдвэрийг төрөөс хариуцсан гэх эдийн засагч Наранбаатрыг удахгүй дарханы төмөрлөгийн үйлдвэрийн даргаар ерөнхий сайд томилж шилжүүлэхээр сэм тохирчээ.
Ийн тохирсон тул Л.Наранбаатарыг дэмжээрэй гэсэн чиглэлийг эрх баригч намын цагаан байрны зүгээс сошл тролл багууддаа өгсөн байна. Учир нь Л.Наранбаатар нь 2024 оны парламэнтийн сонгуульд МАН-аас нэр дэвших ёстой гэсэн зөвшөөрлийг генесек Д.Амарбаясгалан өгсөн сурагтай. Хариуд нь Л.Наранбаатар Хөгжлийн банкны 700 орчим тэрбум төгрөгийг зээлээд алга болгосон төрийн өмчит компаниудын тухай иргэдэд асуух зав өгөхгүй сахал Эрдэнэбилэгийг сошл хэвлэлээр “нүдэх” ам өгчээ.
Тиймээс “сахал” гэх Эрдэнэбилэг сэтгүүлч Ч.Лодойсамбуугийн “Улаан бал” нэвтрүүлэгээр орсоны дараа намайг оруул гэж Л.Наранбаатар дайрсан юм. Хариуг нь Ч.Лодой сэтгүүлч Л.Наранбаатарт “Ер нь бол Наба, бага далдгана. Нэг их удалгүй та ах нартаа хөөгдөнө. Цаадуул чинь хөөхдөө Хөтөлөөс ингэж цусалсан, тийм ч авлигач гэж нийтэд хаяж өгөөд уруулна. Одоо дэмжиж байгаа сэтгүүлчид чинь “Пээ ийм бузар байсан юм уу?” гээд барьж иднэ. Тэр үед үгийг чинь сонсгоё” гэж тэр дор нь өглөө.
Эх сурвалж: Sharmedee.mn
1 comment
Лодой бол зүгээр л мөнгөний хүүхэд ш дээ Сахал бол том мафийн толгойд байгаа хүн түүнийг хараад томроод байдаг Лодой гөлөг болж байгааг хараа биздээ аманд хэдэн цаас чихээд л аминдаа хайртай бол гэхэд л лодой гөлөгнөөс ч дор болж байгаа биз дээ