НДШ-ийн 50%-ийг он дуустал сар бүр төрөөс буцаан олгоно

Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон сайд нар танилцуулж байна.
Тэрбээр “Төсөвт байгууллага, газрын тос болон уул уурхайн чиглэлийн аж ахуйн нэгж байгууллагаас бусад аж ахуйн нэгжүүдийн хувьд ажилтан төлдөг НДШ-ийн 50%-ийг он дуустал сар бүр төрөөс буцаан олгох зарчмын шийдлийг Засгийн газар гаргаж байна. Энэ бол хүнд үеийг давахад инфляцтай уялдуулсан арга хэмжээ юм.
ХНХ-ын сайд А.Ариунзаяа “Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийн буцаан олголт газрын тос болон уул уурхайн салбарт ажилладаг иргэдэд хамаарахгүй. Эдгээрээс бусад салбарын ажилтнуудад хамаарна. Иргэн өөрийн төлдөг 9.5 хувийн шимтгэлийн 50%-ийг он дуустал буцаан олгоно. Хувиараа НДШ төлөгч нар мөн адил буцаан олголт авна. Энэ нь түр зуурын арга хэмжээ. Харин Эрүүл Мэндийн Даатгалын шимтгэлд өөрчлөлт ороогүй” гэв.
5 сэтгэгдэлтэй
Иргэн
2022-04-15 18:36 at 18:36
Яагаад иргэдээ ажиллаж байгаа салбараар нь эсвэл албан тушаалаар нь ялгаад бга юм бэ ерөнхий сайд аа Боловсролын сайд аа ТҮ1-3 ажилчид боловсролын салбарын хэвийн үйл ажиллагааг хангадаг тэр хүмүүсийн цалинг яагаад орхисноо тайлбарлаач за тэгээд боловсролоос тусдаа учраас орон нутагтайгаа ярилц гэдэг тайлбараас өөр хариу авмаар бна
Зочин
2022-04-15 19:05 at 19:05
Уул уурхайд ажилладаг нь яагаад орохгүй байгаа бэээ
Зочин
2022-04-15 19:48 at 19:48
Yagaad iim ylgaa gargaad bgaan be
Зочин
2022-04-15 22:40 at 22:40
Хамгйин их төлдөг байтал энэ шудрага бус байна
заяа
2022-04-16 11:54 at 11:54
Уул уурхайн салбарт л гэсэн нэр зүүж байгаа болохоос адилхан л ажиллаж байгаа мөн их хэмжээгээр татвар төлж байж уул уурхайд ажиллаж байгаа ажилчид /яагаад,/ ямар учраас энэхүү хөнгөлөлтөнд хамрагдахгүй үлдэж байгаа вэ.Тайлбарлаач