БШУЯ: Төгсөлтийн үйл ажиллагааг суралцагч сурсан мэдсэнээ тайлагнадаг арга хэмжээ болгохоор уриалжээ

2022-04-13 16:26
togsolt

Төгсөлтийн үйл ажиллагааг суралцагч сурсан мэдсэнээ тайлагнадаг арга хэмжээ болгохоор уриалжээ.

БҮХ ШАТНЫ СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА:

  • Төгсөлтийн баяр тэмдэглэх нэрийдлээр аялал зугаалга, хүлээн авалт зохион байгуулахгүй байх
  •  Төгсөлтийн баярыг суралцагч сурсан мэдсэнээ тайлагнадаг арга хэмжээ болгох
  •  Боловсролын баримт бичгийг хүндэтгэлтэйгээр гардуулж өгөх
  •  Мэргэжил сонголт, дараагийн шатны боловсролын байгууллагад сурах хүсэл мөрөөдлөө хуваалцдаг хэлэлцүүлэг болгох

БАГШ НАР:

  •  Оюутан, сурагч, эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн хүндрэл үүсгэхээс сэргийлэх
  • Хүүхэд болон эцэг, эх, асран хамгаалагчаас тоног төхөөрөмж, эд материал авахыг ятгах, хууль бус орлого олохоос татгалзах
  • Ялгаварлан гадуурхалтаас сэргийлж, хүүхэд бүрийн тэгш эрхийг хангаж, ялгаатай байдал үүсэхээс сэргийлэх
  •  Хүүхдийг гэр бүлийн байдал, хөгжил, суралцах чадвараар нь ялгаварлахгүй байх сурлагын амжилтыг бодитой үнэлдэг байх
  •  Хүүхдийн эрх, эрүүл мэндийг хохироох, амралт чөлөөт цагийг хасах замаар өөрийн ажлын амжилтыг урьтал болгохоос сэргийлэх
  • Ном, сургалтын хэрэглэгдэхүүн, бусад зүйлийг тулган борлуулахгүй, хуульд заагаагүй төлбөр, хураамж, хандив өгөхийг шаардахгүй байх, хүлээн авахаас татгалзах
  •  Бэлэг сэлт, хээл хахууль авахаас сэргийлэх
  •  Ажил, үүргээ гүйцэтгэсний төлөө сурагч, эцэг эхээс шан харамж авах, өгөхөөс татгалзах, зуучлахгүй байх
  • Төгсөлт, элсэлт зэрэг албан ёсны арга хэмжээ, баяр ёслолын үед хүүхэд, тэдний асран хамгаалагч, эцэг эхийн зөвлөлийг үнэтэй бэлэг өгөхөөс аргагүй байдалд хүргэхгүй байх
  •  Хуримтлалын сан үүсгэх гэх мэтээр тэгшитгэж, хавтгайруулж албадаж төлбөр хураамж шаардахгүй байх
  •  Эцэг эх, асран хамгаалагч, суралцагчдаас хуульд заагаагүй төлбөр, хураамж авахгүй байх
  •  Шударга, үнэн бодит шүүмжлэлд хүндэтгэлтэй хандах

ЭЦЭГ ЭХ АСРАН ХАМГААЛАГЧИД:

  •  Багш, удирдах ажилтан, байгууллагад бэлэг сэлт, эд материал өгөхгүй байх
  •  Боловсролын байгууллагын багш, ажилтныг ёс зүйн зөрчилд орох эрсдэл үүсгэхээс сэргийлэхийг
    бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчид, оюутан сурагч та бүхэндээ зөвлөж байна.