Ерөнхийлөгч асан Барак Обама албан тушаалаа өгснөөс хойш анх удаа мягмар гарагт Цагаан ордонд зочиллоо. Обама Жо Байдентай хамт өөрийн хэрэгжүүлсэн хуулиудын нэг болох “Хямд үнэтэй тусламж үйлчилгээний тухай хууль”-ийг тэмдэглэхээр буцаж ирсэн гэнэ. Сонирхуулахад Байден Обамагийн дэд ерөнхийлөгчөөр найман жил ажилласан. Уулзалтын үеэрх үйл явдлыг гэрэл зурагт буулгасныг хүргэж байна.
Эх сурвалж: CNN агентлаг