Өнөөдөр Олон улсын сансрын нисэгчдийн өдөр тохиож байна

2022-04-12 12:14
san

ОХУ(ЗХУ)-ын иргэн Юрий Гагарин 1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр “Восток” сансрын хөлгөөр дэлхийг 108 минут тойрч эх дэлхийдээ эсэн мэнд буцаж ирсэн юм. Тэрбээр дээрх үйлдлээрээ дэлхийн анхны сансрын нисэгч болжээ.

Сонирхолтой баримтаас

  • 1957 оны аравдугаар сарын 4-нд дэлхий орчмын тойрог замд дэлхийн анхны хиймэл дагуулыг гаргажээ. Энэ үйл явдлыг тэмдэглэн жил бүр Дэлхийн сансрын өдрийг тэмдэглэдэг.
  • Одоо тодорхой болсноор, сансарт хүн нисэхээс өмнө хүний дөрвөн хөлт нөхрийг сансарт нисгэжээ. 1960 оны наймдугаар сард Белка, Стрелка гэсэн нохдыг сансарт нисгэн нэг хоног болгоод дэлхийдээ эргүүлэн буулгажээ.
  • 1961 оны наймдугаар сарын 6-нд сансрын нисэгч Герман Титов “Восток‑2” хөлгөөр нислэг хийв.
  • 1963 оны зургаадугаар сарын 23-нд дэлхийн анхны сансрын нисэгч эмэгтэй Валентина Терешкова (дуудлагын нэр нь “Чайка) “Восток-6” хөлгөөр сансарт гурав хоног гаруй хугацаагаар нисэв.
  • 1969 оны долдугаар сарын 21-нд хүн анх удаагаа саранд хөл тавив. Тэр хүн нь “Аполлон‑11” хөлгийн дарга Нил Армстронг байв.
  • 1975 онд “Союз”, “Аполлон” хөлгүүд сансарт залгагдан сансар судлалын олон улсын хамтын ажиллагааны эхлэлийг тавьжээ.
  • 2000 онд 15 орон оролцсон Олон улсын сансрын станц анхны багаа хүлээн авчээ.
    Юрий Гагарин сансарт ниссэнээс хойш дэлхийн 40 гаруй орны 500 хүн сансарт нисчээ.