Нийслэлээс өнгөрсөн жилүүдэд Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнг тохижуулснаар иргэд зорин ирэх нь ихсээд байгаа юм. Иймд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга Газрын зөрчил арилгах арга хэмжээ авах Ажлын хэсэг байгуулах тухай захирамж гарган Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнгийн ч хашааг буулгаж эхэллээ. Буулгасан хашааны оронд ургамлан хашлага хийхээс гадна явган хүний замыг өргөтгөн, дугуйн зам, ногоон байгууламж зэрэг тохижилтын ажил хийхээр төлөвлөжээ.
Мөн иргэд явган болон машинаар зорчиход саад болж буй хашаа, хайс, ТҮЦ, өргөтгөл, түр гарааш, контейнер зэргийн талаарх мэдээллээ Check my service гар утасны аппликэйшн, 1800-1200 тусгай дугаар болон хорооны ажилтнаар дамжуулан өгөх боломжтой. Мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд шаардлагатай арга хэмжээг авна. Таны амьдарч буй газар юу хамгийн тулгамдсан асуудал вэ гэдгийг таниас илүү мэдэх хүн үгүй. Иймээс иргэдийн оролцоо хамгийн чухал юм.
Эх сурвалж:НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
2 comments
Илүү аятайхан хашаатай болгоорой газар энэ тэрийг нь зарж үрэв
Андуураад моды нь хусаад байшин барьчихгүй өол. Туулын бургасыг хядаад байшин нь өаригдаад дуусаж байна