“Монголдоо сайхан амьдармаар байна” жагсаалд БНСУ-д ажиллаж, амьдарч буй залуус нэгдлээ

2022-04-08 16:541min0
ko
"Монголдоо байгаагүйд уучлаарай"

“Монголдоо сайхан амьдармаар байна” жагсаал Төв талбайд хоёр дахь өдрөө үргэлжлээд байгаа билээ.

Энэхүү жагсаалд БНСУ-д ажиллаж, амьдарч буй залуус дэмжиж буйгаа илэрхийлэн нэгдэж  Монголчуудын нэрлэгдэж заншсан Монгол Таун-д зөвшөөрөлтэй жагсаал хийж буйгаа дурьдсан юмаа.

Тэд “Эх орондоо очих заяагүй хүмүүс үү”, “Монголдоо байгаагүйд уучлаарай”, “Бид эх орондоо тайван амьдармаар байна”, “Бидэнд амьдрах боломж олгооч”, “Авсанаа төлөх цаг болсон”, “Бидэнд амьдрах боломж олгооч”, “Бид хүүхдээ өөрсдөө өсгөмөөр байна” зэрэг уриа, лоозон барьжээ.

Эх сурвалж: ”Tulgaa JS” фэйсбүүк цахим хуудас

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй