Д.Сумъяабазар: Зөв шийдэлтэй шинэ хотыг байгуулна
2022-04-08 09:40

Хотыг баруун тийш 10.800 га газарт тэлье гэсэн төлөвлөгөө бий.
“Монголын эдийн засгийн чуулган-2022” – ны үеэр
Шинэ Улаанбаатар цогц төлөвлөлтөд орчин үеийн хот ямар байх ёстой тэр зохицуулалтаар явъя гэж төлөвлөж байгаа. Хотыг баруун тийш 10.800 га газарт тэлье гэсэн төлөвлөгөө бий. Үе үеийн Засаг дарга нар ингэж төлөвлөж байсан юм билээ. Туул гол баруун тийшээ саваа дагаад өргөсдөг. Тиймээс хотыг баруун зүгт тэлэх нь зөв шийдэл болно. Ер нь бол 800 мянгаас нэг сая хүн амьдрах шинэ хотын төлөвлөлтийг бид “Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө-2040”-д уялдуулан гаргах, шийдэл гарцаа тодорхойлох хэрэгтэй байгаа.
Одоогийн Улаанбаатар хотын газар доорх инженерийн байгууламжийн 86 хувь нь 30-40-өөс дээш жилийн насжилттай. Тиймээс зөв шийдэлтэй шинэ хотыг байгуулах нь чухал байна.
Эх сурвалж: Ulaanbaatar.mn