Энэ жил “Bitcoin 2022” сэдвийн хүрээнд явагдаж буй “Miami Beach Convention Center” арга хэмжээний үеэр Майами хотын дарга Francis Suarez шинээр баригдсан хөрөнгийн зах зээлийн өсөлтийг бэлгэдэл болох бухын хөшөөг танилцууллаа. Энэхүү арга хэмжээний нээлтэд ойролцоогоор 30,000 хүн цугларсан байна.
Тус хөшөө нь ойролцоогоор 1361 килограм жинтэй, цэнхэр нүдтэй, алтлаг өнгийн эвэртэй ба дайралт хийх гэж буй хөдөлгөөнийг дүрслэх бөгөөд “Transformers” киноны роботтой төстэй байгаа нь тус кинонд ажиллаж байсан уран бүтээлч дизайныг нь гаргасантай холбоотой юм. Зарим хүн тус хөшөөний загварт сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлсэн бөгөөд библи дээр гардаг Израильчуудын шүтээн алтан тугалтай адилтгаж тайлбарласан байна. Майамигийн уугуул иргэдийн хувьд энэхүү хөшөөг өсөж буй түрээсийн ханшид нөлөө үзүүлэх болов уу гэж егөөдсөн хариулт өгсөн байна.