АНУ-д COVID-19 халдварын нийт тохиолдлын тоо 80 саяыг давж, 978 мянган хүн нас бараад байна

2022-03-30 14:521min0
02

Жонс Хопкинсийн их сургуулиас өнөөдөр нийтэлсэн мэдээллээр АНУ-д COVID-19-ийн нийт тохиолдлын тоо 80 саяыг давлаа. Орон нутгийн цагаар 12:20 цагийн байдлаар АНУ-д COVID-19-ийн нийт тохиолдлын тоо 80.000.546 болж, уг өвчнөөр нас барсан хүний ​​нийт тоо 978.102-д хүрчээ.

Хамгийн олон тохиолдол буюу 9 сая гаруй тохиолдол Калифорнид бүртгэгдсэн байна. Нийт тохиолдлын хоёрдугаарт Техас муж (6.7 сая), гуравдугаарт 5.8 сая гаруй тохиолдол илэрсэн Флорида, дөрөвдүгээр байрыг Нью-Йорк муж /4.9 сая гаруй хүн/ эзэлж байна.

АНУ тахал өвчинд хамгийн их нэрвэгдсэн орон хэвээр байгаа бөгөөд дэлхийн хэмжээнд хамгийн олон тохиолдол, нас баралттай улс хэвээр байна. Тус улсад нийт тохиолдлын тоо бараг 17% байгаа бөгөөд дэлхийн нийт нас баралтын тоо 16 орчим хувьтай байгаа юм.

АНУ-д 2021 оны арванхоёрдугаар сарын 13-нд COVID-19 халдварын нийт тоо 50 сая, 2022 оны нэгдүгээр сарын 9-нд 60 сая, нэгдүгээр сарын 21-нд 70 саяыг давсан байна.

Эх сурвалж: Синхуа

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй