Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах мэргэшүүлэх сургалт үргэлжилж байна

2022-03-30 13:371min0
275626567_364924482209146_6410955590049747014_n-749l3v7yjadroa3b4i8jsut9bv1yvybaxezcdzp8rpc-74a1ill1c0ptelwq9vqn2lbisnirrrjahxpggl1e7nk

Нийслэлийн Онцгой байдлын газраас зохион байгуулж байгаа “Ололт амжилтын түлхүүр” ХХК-тай хамтран  “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах мэргэшүүлэх сургалт” хоёрдахь өдрөө үргэлжилж байна.

Сургалтад Аврах анги, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч, салааны захирагч, гал сөнөөгч амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин нарын нийт 35 алба хаагч хамрагдаж байгаа юм.

Алба хаагчдад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хууль тогтоомжийн хэрэгжилт, эрсдэлийн үнэлгээ хийх,  зааварчилгаа танилцуулах, хөдөлмөр хамгааллын хувцас болон хүн нэг бүрийн хамгаалах хэрэгслийн ашиглалтын талаар мэдлэг, мэдээлэл олгох тус сургалт ирэх 04 дүгээр сарын 06-ныг хүртэл үргэлжилнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй