
“Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-д БОАЖЯ-ны ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг танилцуулахдаа: “Монгол орны ойн сан нь мөнх цэвдгийг тогтоон барих, гадаргын усны нөөцийг зохицуулах үүрэгтэй. Иймээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, үр дүнд хүргэх нь чухал” гэдгийг онцоллоо.