Агентлагуудаас Улсын бүртгэлийн ерөнхий газар үнэлгээний төвшин хамгийн доогуур гэж гарч байна. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар хамгийн доогуур үнэлэгдсэн. Харин Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар гэхэд сүүлийн таван удаагийн судалгаагаар хамгийн доогуур үнэлгээтэй гарч, сүүл мушгисан.
Орон нутаг, аймгуудаас ирж байгаа өргөдөл, гомдол мэдээллийг аваад үзэхээр Баян-Өлгий аймгаас маш их өргөдөл гомдол ирдэг. Үүнд Баян-Өлгий аймагт анхаарал хандуулах ёстой. Яагаад гэвэл Шударга байдлын үнэлгээний дүн бол Засгийн газраас яам агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг үнэлдэг үнэлгээний нэг үзүүлэлт болдог.