Оросын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Игорь Конашенков гуравдугаар сарын 24-ний өглөө гэхэд Оросын армийн анги нэгтгэлүүд Харьков мужийн Изюм хотыг бүрэн хяналтандаа авлаа хэмээн мэдэгджээ.
Гуравдугаар сарын 23-ны орой болон гуравдугаар сарын 24-ний шөнө Украины зэвсэгт хүчний цэргийн байгууламжууд өндөр нарийвчлалтай алсын тусгалтай тэнгисийн болон агаарын зэвсгийн довтолгоонд өртжээ. Оросын шуурхай-тактикийн болон армийн нисэх хүчин нэг шөнийн дотор Украины цэргийн 60 объектод цохилт өгсөн байна.
Энэ цохилтын үр дүнд зенитийн 13 харвах төхөөрөмж ажиллагаанаас гарч, Киевийн өмнөд хэсэгт орших Даниловка тосгонд суурилуулсан агаарын довтолгооноос хамгаалах есөн С-300 систем, дөрвөн Бук-М1-ийг устгажээ.
Мөн Донецк мужийн Бахмут тосгон дахь командын штаб, пуужин, их бууны зэвсгийн агуулах болон пуужингийн систем, Лисичанск дахь үндсэрхэг үзэлтнүүдийн батальоны түр байршуулах төвийг устгалаа хэмээн яамны албан ёсны төлөөлөгч мэдэгдээд байна.
Цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш Оросын арми 257 нисгэгчгүй нисэх төхөөрөмж, 202 зенитийн пуужингийн систем, 1572 танк болон бусад байлдааны хуягт машин, 160 олон тооны пуужин харвагч, 633 хээрийн их буу, миномётыг устгасан гэж Игорь Конашенков мэдэгдэв.
3 comments
Хэцүү. л. байна. даа
Ustgaad l bdag yasan ch duusdaggyu c300, tank tsergiin barilguud we he he he. Udurt l 10, 10 aarn ustgalaa geed bhad he he he ha ha ha
Оросууд Изюм хотыг хэнээс юунаас чөлөөлөв. Мэдээ түгээгчдийн мэдлэг жорлонгийн ёроолд байна уу?