ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак “Россия 1” сувагт ярилцлага өгөхдөө Европт Оросын хийг одоо ч, ойрын таван жилд ч орлох зүйл байхгүй гэж мэдэгджээ. Тэрбээр мөн Европ Оросын эрчим хүчний тээвэрлэгчээс бүрмөсөн татгалзаж байгаа нь “ямар нэгэн сүйрлийн сценари” гэжээ.
Хоёрдугаар сарын 24-нд Орос Украиныг цэрэггүйжүүлэх цэргийн ажиллагааг эхлүүлсэн. Үүний хариуд барууны орнууд Москвагийн эсрэг томоохон хэмжээний хориг арга хэмжээ авсан бөгөөд ялангуяа банкны салбар, өндөр технологийн бүтээгдэхүүн нийлүүлэх чиглэлийг хамарч, барууны зарим брэндүүд тус улсад үйл ажиллагаа явуулахаа зогсоогоод байгаа юм.
1 comment
ОРос ялна