Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв.
Уг өөрчлөлтөд үндсэн хоёр асуудлыг тусгажээ. Үүнд:
- Одоогийн хуулиар регистрийн дугаарыг ил харагдах бичилтээр бичиж байгаа эрх зүйн зохицуулалтыг өөрчилж, иргэний үнэмлэхийн санах ойд иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн болон регистрийн дугаар, хүйс, оршин суугаа газрын хаяг, тоон гарын үсгийн мэдээллийг тусгах,
- Монгол Улсын иргэдэд олгогдож буй иргэний үнэмлэх дээр иргэний оршин суугаа газрын хаягийн мэдээлэл ил харагдах бичилтээр хийсэн байдаг. Иргэний оршин суугаа газрын хаягийн мэдээлэл ил бичигдсэнээр иргэдэд багагүй хүндрэл бэрхшээлийг бий болгодог тул уг мэдээллийг иргэний үнэмлэхийн санах ойд тусгахаар заажээ.
Хуулийн төсөлд:
- “6.3.Иргэний үнэмлэх дээр дараах мэдээллийг ил харагдах бичилтээр хийнэ:
- 6.3.1.овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;
- 6.3.2.төрсөн он, сар, өдөр;
- 6.3.3.хүйс;
- 6.3.4.иргэний бүртгэлийн дугаар;
- 6.3.5.олгосон байгууллагын нэр;
- 6.3.6.олгосон он, сар, өдөр;
- 6.3.7.хүчинтэй байх хугацаа.
- “6.6.Иргэний үнэмлэхийн санах ойд иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн болон регистрийн дугаар, хүйс, оршин суугаа газрын хаяг, биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/, иргэний цээж зураг, тоон гарын үсгийн мэдээллийг тусгах бөгөөд санах ойд тусгах боломжтой бусад мэдээллийн жагсаалтыг Засгийн газар батална” гэсэн байна.
Мөн хуулийн төслийг хэлэлцэх үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар иргэн бүрд төртэй харилцдаг и-мэйл хаяг нээх, фэйсбүүк болон бусад нийгмийн сүлжээний компаниудаас Монголд төлөөлөгчийн газраа ажиллуулахыг шаардах хуулийн төсөл боловсруулж байгаа талаар мэдээлэл өгсөн юм.
1 comment
За энэ эдийн засаг хүнд үед бас мөнгө идэх арга олоо юу больж үз