Ой мод нь нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, хүрээлэн буй орчны гээд олон талын ач холбогдолтой. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (UNFAO), GIZ хамтран ойн талаарх мэдлэг мэдээлэл, олон талт ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилтод ажлууд цахим үзэсгэлэнгээр үргэлжилж байна.
НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас жил бүрийн 3 дугаар сарын 21-ний өдрийг Олон улсын ойн өдөр болгон зарласан бөгөөд энэ өдрийг ойн олон талт ач холбогдлыг ойлгуулах, сурталчлан таниулах зорилготойгоор дэлхий даяар тэмдэглэж ирлээ. Энэ жил ““Хүн төрөлхтөн, Эх дэлхийн сайн сайхны төлөөх ойн тогтвортой үйлдвэрлэл ба хэрэглээ”” сэдвийн хүрээнд дэлхий нийтээр тэмдэглэлээ.
Нэмэлт мэдээлэл: Монголын ой дэлхийн усны хагалбар дээр мөн мөнх цэвдэг дээр байрладаг. Мөнх цэвдэг нь үргэлж нимгэрч, уусан хайлж байдаг процесс. Дэлхийн дулаарал ихэсч, байгаль орчин цөлжих тусам мөнх цэвдэг хайлж, мөнх цэвдэг дуусах юм бол Монголын ой дуусна гэсэн үг. Тиймээс монголчууд төдийгүй дэлхий нийт мод тарих ёстой юм.
Доорх линкээр орж үзээрэй: https://artspaces.kunstmatrix.com/en/node/9665925