ОХУ-ын Украин дахь тусгай ажиллагаа дууссаны дараа дэлхийн санхүүгийн систем дахин хэзээ ч хуучин хэвэндээ орохгүй. Долларын ханш хүчтэй суларч, юанийн ханш огцом өснө. Оросын тусгай ажиллагаа зөвхөн цэргийн төдийгүй дэлхийн эдийн засгийг өөрчлөхөд нөлөө үзүүлэхээр байгаа шалтгаануудын талаар ZeroHedge хочтой Америкийн шинжээчээс иш татан OilPrice.com мэдээлжээ.
Шинжээчийн үзэж байгаагаар Оросын гадаад валютын нөөцийг царцаах тухай Барууныхны (Вашингтон уншина уу) “зэрлэг” бөгөөд нэлээн “зоригтой” шийдвэр нь дэлхий дахиныг янз бүрийн хариу үйлдэл үзүүлэхэд хүргэж, санхүүгийн хүрээнийхэн дунд хүчтэй эмх замбараагүй байдал үүсгэлээ.
Одоо аль ч улсын төрийн төв банкны удирдлагууд хадгаламжаа бодож байсан шигээ найдвартай эсэх талаар сайн бодож, алтны нөөцөө хадгалах арга замыг хайж эхлэхийн зэрэгцээ доллараас татгалзаж эхлэх нь гарцаагүй. Энэ нь дунд хугацаанд дэлхийн долларын систем, долларын ноёрхлын тогтолцооны уналтыг хурдасгана гэдэгт шинжээч итгэлтэй байгаа юм байна.
Энэ ч утгаараа Орос улс валютын нөөцөө золиослон хямралд өртөж, “хулгай, хууль бус үйлдлээрээ бусдын ашиг хонжоо хайдаг” АНУ-ын эрх баригчдын махчин зан чанарыг дэлхий нийтэд харууллаа. Үнэхээр энэ бол Америк болон түүний хэтийн төлөвт ноцтой хохирол учруулж, долларын ханшийг унагах зорилготой ОХУ-ын жинхэнэ амжилттай тусгай ажиллагаа болно гэж шинжээч ZeroHedge хэлжээ.
Шинжээчийн хэлсэн үг аль хэдийн биелж эхэлсэн бөгөөд дайны хийрхлийн дараа дайн, мөргөлдөөнд өртөмтгий Европоос хөрөнгө гадагшлах ноцтой урсгал эхлээд байна.
Нээлттэй эх сурвалжаас авсан мэдээллээр 3-р сарын 9 гэхэд Bofa GLOBAL RESEARCH Европын холбооноос 14 тэрбум доллар хүртэлх хөрөнгө үлдээн бусдыг нь татаж АНУ-д суурьшуулсан байна. Үлдсэнийг нь оффшорт хийж Япон руу аваачжээ.
Энгийнээр хэлэхэд, эхлээд харахад Украинд болсон үйл явдлаас ашиг хүртэгч нь АНУ юм шиг санагдаж байж болох ч энэ нь богино хугацааны л үзэгдэл. Барууныхан шинэ төрлийн “санхүүгийн хориг арга хэмжээ”-ний санааг дэвшүүлэх тусам Европын холбоо болон АНУ-ын нөхцөл байдал улам дордох болно.
“Эрсдэлгүй” хөрөнгийн эрин эцэст нь дуусч, түүний төгсгөлийг ардчиллын “цэцэг” болсон АНУ-д тавьж байна.
Харин Хятадын Төв банкны хувьд нөхцөл байдал эсрэгээрээ сайхан харагдаж байна гэж шинжээч дүгнэжээ. Түүхий эдийн ялгаагаар баталгаажсан юань бэхжиж, 2030 он гэхэд дэлхийн эдийн засгийн 10-15%-ийн нөөц валют болно.
Цагаан ордон банк, санхүүгийн нууцын үндэс, түүний аюулгүй байдлыг уландаа гишгэхээ зогсоохгүй бол барууны санхүүгийн ертөнц инфляци, ханшийн уналтад нэрвэгдэнэ хэмээн шинжээч ZeroHedge дүгнэжээ.
Эх сурвалж: OilPrice.com
5 comments
Ок Орос л хүчтэй байх хэрэгтэй
Хожуу ч гсн ойлгож USA яамой
Одоо АНУ болон Европт хөрөнгөө хадгалах хүн багасаж байгаа байх
Fake news.. Худлаа шаахаа больмой.
АНУ ын ам долларын харгис хэрцгий хаанчлал маш хурдан дуусаасай. Энэ дууссан цагт дэлхийн нийтээрээ элбэг хангалуун амар жимэр амьдарцгаах нь харин ч ортой санагдаад байдаг даа