Казахстаны төрийн тэргүүн Касым-Жомарт Токаев Ерөнхийлөгчийн эрх мэдлийн зарим хэсгийн парламентад шилжүүлэх санал гаргажээ. Тэрбээр төрийн байгуулалд шинэчлэл хийх хэрэгтэй гэж үзэж байгаагаа парламентын хамтарсан хуралдааны үеэр иргэдэд хандаж хэлсэн үгэндээ дурджээ.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн төрөл төрөгсөд төрийн чухал алба хаших буюу төрийн өмчит үйлдвэр удирдахыг хуулиар хориглох шаардлагатай гэж үзэж байна. Харин Ерөнхийлөгч нам бус байх ёстой гэж Токаев үзжээ. Энэ нь Казахстаны улстөрийн бүх хүчнийг тэнцвэржүүлж, нэг нь ч нөгөөгөөсөө илүү гарах ёсгүй гэжээ.