Энэ оны хагас жилийн байдлаар улсын хэмжээнд 21,808 зам тээврийн осол бүртгэгджээ. Үүнээс явган зорчигчийн буруутай үйлдлээс шалтгаалсан зам тээврийн осол 475 бүртгэгдсэн нь өмнөх жилийн мөн үеэс 46.2 хувиар өссөн байна.
Энэ нь иргэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг тааруу, замын хөдөлгөөнд соёлтой оролцдоггүй, согтуугаар хөдөлгөөнд оролцож байгаатай холбоотой юм. Нийслэлийн хэмжээнд явган зорчигчийн буруутай үйлдлээс гарсан осол Сүхбаатар, Баянзүрх, Баянгол дүүргүүдэд их бүртгэгдсэн гэж Замын цагдаагийн албанаас мэдээлэв.
1 comment
Явган хүний гарцаа нэмэгдүүлээч ээ!!!!