Нийслэл Улаанбаатар хотод ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууц цөөнгүй бий. Тэдгээр барилгыг буулган, шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлыг үе шаттайгаар хийж буй. Энэ удаад таван дүүргийн 31 багц, 70 барилгыг буулган, шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтыг зарлалаа.
Хот байгуулалт, хөгжлийн газраас Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/660, А/977, 2015 оны А/151, А/313, А/782, 2016 оны А/491, 2017 оны А/120, А/203, 2018 оны А/122, А/431, А/785, 2019 оны А/87, А/653, А/1056, А/1164, 2020 оны А/430, 2021 оны А/858 дугаар захирамжийг үндэслэн, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай жагсаалтад орсон орон сууцны барилгын барилгажилтын төслийг боловсруулж, буулган шинээр барих ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтад урилаа.
Байршил:
- Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 1, 2, 3 дугаар байр, нийт 1.32 га
- Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 5, 6, 7 дугаар байр, нийт 1.38 га
- Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 35, 36 дугаар байр, нийт 0.34 га
- Баянгол дүүргийн 20 дугаар хорооны БХН-30, БХ-2-27 дугаар байр, нийт 0.64 га
- Баянгол дүүргийн 20 дугаар хорооны БХ-1-27, БХН-48, АТ-12, ОС-8, ТТЭ-37 дугаар байр,
- Баянгол дүүрэг, 2 дугаар хорооны 29, 30, 32 дугаар байр, нийт 0.45 га
- Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны 48в дугаар байр, нийт 0.13 га
- Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Хөдөө аж ахуйн хангамжийн ажилчдын 27 дугаар байр, 0.31 га
- Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Хонхорын сургуулийн багш, ажилчдын байр, нийт 0.21 га
- Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Офицеруудын 1, 2, 3 дугаар байр, 0.34 га
- Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Улиастайн 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар байр,
- нийт 1.23 га
- Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 5 дугаар байр, нийт 0.26 га
- Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны ХААИС-ийн 1, 2, 3 дугаар байр, нийт 0.55 га
- Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Нисэхийн 34, 35 дугаар байр, нийт 0.52 га
- Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Биокомбинатын 39 дүгээр байр, нийт 0.26 га
- Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Арьс ширний 31 дүгээр байр, нийт 0.2 га
- Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Талхны 20 дугаар байр, нийт 0.15 га
- Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 1-48, 2-48, 4-48 дугаар байр, нийт 0.27 га
- Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Нефьтийн 1, 2, 3 дугаар байр нийт 0.79 га
- Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны 33 дугаар байр, нийт 0.19 га
- Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны ХЦ 20 дугаар байр, нийт 0.32 га
- Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны 2А дугаар байр, нийт 0.16 га
- Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны Махны 16 дугаар байр, нийт 0.05 га
- Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны 1-12, 2-12 дугаар байр, нийт 0.64 га
- Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны 76-1, 76-2 дугаар байр, нийт 0.68 га
- Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 3-20 дугаар байр, нийт 0.2 га
- Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны 48 дугаар байр, нийт 0.48 га
- Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Хилчин 1-36, 2-36 дугаар байр, нийт 1.0 га
- Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 1, 2, 3, 4, 6, 9, 10 дугаар байр, нийт 1.56 га
- Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Монголын үйлдвэрчний эвлэлийн Төв зөвлөлийн ажилчдын байр, нийт 0.47 га
- Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Улсын их дэлгүүрийн ажилчдын байр, Номын худалдааны ажилчдын байр нийт 0.56 га
Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.