Томуу томуу төст өвчин, амьсгалын замын цочмог хүнд халдвар өвчнөөр өвдөж эмнэлэгт хэвтэгсдийн дийлэнх хувийг 0-4 хүртлэх насны хүүхдүүд эзлэж байна.
Иймд эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмж зөвлөгөөг сайн дагаж, эцэг эх асран хамгаалагч нар үүргээ ухамсарлан томуу томуу төст өвчин, амьсгалын замын цочмог хүнд халдвараас гэр бүл, үр хүүхдээ сэргийлээрэй. Эрүүл мэндийн байгууллага холбогдох газар, эмнэлгүүд орны зохицуулалт хийсэн боловч түүнээс давж арга буюу коридорт хүртэл авч байна. Үүнд зарим эцэг эх, асран хамгаалагч нар уурлаж эмч эмнэлгийн ажилчидруу дайрч хэл амаар доромжлох, дарамт шахалт үзүүлж байгаа нь харамсалтай……
Зөвлөмж
1. Амны хаалт маскыг гадуур явах, эмнэлгээр үйлчлүүлэх бүрдээ тогтмол хийх (ханиалгаж байгаа бол заавал зүүх, шаардлагагүй бол эмнэлгээр бага насны хүүхдийг авчрахгүй байх)
2. Бага насны хүүхдийг аль болох гадуур авч явахгүй байх, олон нийтийн, хүн ихээр цугларсан газар очихоос зайлсхийх
3. 0-6 сартай хүүхэдтэй айлд зочлохгүй байх, зочин хүлээж авахгүй байх, бага насны хүүхдийг гадны хүнд үнсүүлэхгүй байх
4. Хүүхэд асрахын өмнө заавал гараа угаах (Хүүхдийн гарын ариун цэврийг сайтар сахиулах)
5. Бүх хүн дархлаагаа дэмжих (даарахгүй байх, илчлэг чанартай хоол идэх, дулаан хувцаслах, дасгал хөдөлгөөн хийх)
6. Халуун аарц, аньс, чацаргана, нэрс уух ( бүлээн шингэн зүйл тогтмол уулгах)
6. Гадагшаа гарсан хүн бүр гэртээ орж ирэхдээ ам хамар хоолойгоо давс, содтой уусмалаар зайлах, гараа савандаж угаах
7. Цэвэр агаарт гарах ( дулаан хувцаслах дааруулахгүй байх)
8. Чийгтэй цэвэрлэгээ сайн хийж, агаарын солилцоог өдөр бүр хийх (ариутгал халдваргүйтгэлийн бодис байнга ашиглах)
9. Эмчид үзүүлж байж зааврын дагуу эм уух.( Эмийн сангаас асууж өөрсдөө дур мэдэн эм хэрэглэхгүй байх)
10. Хамарт сармисны тосон ханд, оксолины тос түрхэх, хүүхдийг эрт унтуулж амраах аль болох хэт чихэрлэг бүтээгдэхүүн, хийжүүлсэн хүйтэн ундаа өгөхгүй байх
11. Ханиад, томуу хүрсэн үед цэцэрлэг, сургуульд нь явуулалгүй эмчид үзүүлж гэрээр асарч, эмчийн зааврын дагуу эмчилгээг хийх
12. Эмнэлэгт хэвтээд гарсан тохиолдолд гэрт нь тодорхой хугацаанд асарч эмчийн зөвлөсөн зөвөлгөөг сайн дагаж, бичиж өгсөн эмчилгээг үргэлжлүүлэх хэрэгтэй байна.
Эх сурвалж: