Монголчуудын нэрлэж заншсанаар “Монгол Жангум” буюу А.Одончимэг Нийгмийн салбарын шилдэг эмэгтэй номинацийн эзэн боллоо. Түүний амьдарлын түүх, хийж бүтээсэн нийгмийн сайн үйлс бүхэн нь олны хайр хүндэтгэлийг хүлээж энэхүү шагналыг гардаж авлаа.
Тэрбээр анхны хүүхдээ төрүүлээд ангир уургаа амлуулж амжаагүй байтал эх баригч эмч хүүг нь жинлэх гэж авч яваад гараасаа алдан шалан дээр унагасан харамсалтай үйл явдлыг туулсан нэгэн юм. Үүнээс болж хүү нь тархи нугасны хүнд бэртэл авч улмаар тархины саажилт үүсэн, дөрвөн ч удаа хагалгаанд орж, эмнэлэг, сувиллаас салаагүй нэг жилийг ардаа үджээ. Хүүгээ ой гарантай болсны дараа алдаж, салах ёс хийж байхдаа ээж нь хөгжлийн бэрхшээлтэй мянга, мянган хүүхдэд тусалж, энэ амьдралаа зориулна гэж сэтгэлдээ амлаж байсан гэдэг.