Ням гарагийн орой АНУ-ын түүхий нефть 8 хувиар өсөж, 125 ам.доллорт хүрсэн нь 2008 оны дунд үеэс хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болов. CNN агентлагийн мэдээлснээр АНУ болон түүний холбоотнууд Оросын нефть, байгалийн хийн импортыг хориглох төлөвтэй байна гэж мэдээлжээ. Үүнтэй холбоотойгоор нийлүүлэлт өөрчлөгдөж АНУ-ын rазрын тосны ханш нэмэгдсэн байна.
Харин олон улсын Brent crude нь 9 хувиар өсөж 128.60 ам.долларт хүрсэн нь 2008 оноос хойшхи хамгийн өндөр ханш юм. ОХУ-ын эсрэг барууны хориг арга хэмжээ Оросын ихэнх компаний борлуулалтыг буулгаж байгаагаас газрын тосны компаниуд 66 хувийн алдагдалтай байна.