Орос, Хятадын худалдааны эргэлт 2022 оны эхний хоёр сард 38.5 хувиар өсөж, 26 тэрбум долларт хүрчээ

2022-03-07 14:001min0
07

БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас гаргасан тооцоогоор 2022 оны эхний хоёр сарын байдлаар Орос, Хятадын худалдааны эргэлт 38.5 хувиар нэмэгдэж, 26 тэрбум 431 сая долларт хүрсэн байна.

Тайлант хугацаанд Хятадаас ОХУ-д хийсэн экспорт жилийн дүнгээр 41.5%-иар өсч, 12.617 тэрбум доллар, Оросоос Хятадад нийлүүлсэн хэмжээ 35.8%-иар нэмэгдэж, 13.813 тэрбум долларт хүрчээ.

2021 оны эцсийн байдлаар Орос, Хятадын худалдааны эргэлт 35.8%-иар нэмэгдэж, 146.887 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Эх сурвалж: РИА Новости

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй