“Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” айсуй. Гоо үзэсгэлэн, эрхэмсэг байдлаараа хорвоо ертөнцөд өнгө нэмдэг тансаг цэцэгсийг бүсгүйчүүддээ барих нь хамгийн сонгодог бэлэг билээ. Тэгвэл та бүхэнд гоёмсог цэцэгс ямар утга бэлгэдэлтэй талаар мэдээллийг хүргэе.
Сарнай
Сарнай цэцэг нь тоо болон өнгөнөөс хамааран маш их утга агуулдаг байна. Тиймээс ч цэцгийн хатан гэж нэрлэдэг аж. Жишээ нь нэг ширхэг улаан сарнай бэлэглэвэл “Ганцхан чамд хайртай” гэсэн утгатай бол 11-ширхэг сарнай нь “Чи надад таалагддаг” гэсэн санааг илэрхийлдэг гэнэ. Түүнчлэн 99 ширхэг сарнай бэлэглэх нь “Үүрд хамт байгаач” гэсэн утгатай юм байна.
Лисантус
Лисантус бол эмэгтэйчүүдийн цэцэг хэмээн хүмүүсийн дунд алдаршсан цэцэг юм.
- Гэрлэж амжаагүй бүсгүйчүүд ханьтай болоход тусалдаг
- Хүүхэдтэй болж амжаагүй залуу хосуудад үрийн заяаг дууддаг
- Лисантус ургаж байгаа айлд хайр ба ойлголцол оршдог хэмээн бэлгэддэг байна.
Удвал
Хар цагаан хэл ам, муу энергитэй хүний атаархлаас хамгаалдаг гэж үздэг.
Сараана буюу Лили
Цэвэр ариун, ихэмсэг,уужим сэтгэлтэй гэсэн,мөн чи үнэхээр гайхамшигтай гэсэн утгыг агуулдаг. Анхилуун үнэртэй том цэцэгсээрээ олон зууны турш хүмүүсийн сэтгэлийг баясгаж байсан гэгддэг. Хааны ордонд чимэглэлийн зориулалтаар, мөн түүнчлэн эмчилгээний зориулалтаар хүртэл хэрэглэгдэнэ. Сарааны тухай дуу болон домог ч хүртэл байдаг.