Бусдын толгой дээр халуун кофе асгаж зүй бус үйлдэл гаргасан Б.Ариунзаяаг МУИС-аас хөөх шийдвэр гаргажээ

2022-03-03 13:031min10
Untitled
МУИС-ийн ёс зүйн хороо болон ХЗС-ийн захиргаа өнөөдөр хуралдан Б.Ариунзаяаг сургуулиас хөөх шийдвэр гаргасан байна. Тус сургуулийн дүрмийн 1.5.1 хууль дээдлэх , 1.5.5 Хариуцлагатай , ёс зүйтэй байх зарчим болон ёс зүйн дүрэмд үндэслэн тус шийдвэрийг гаргажээ. Энэхүү болсон явдалтай холбоотойгоор Б.Ариунзаяа нь өмнө нь бусдыг дээрэлхэж, доромжилж байсан талаар олон нийтийн сүлжээнд хохирсон гэх иргэд пост оруулаад буй. Тэгвэл Б.Ариунзаяатай холбоотой согтуугаар машин барьсан, жолоо барих эрхгүйгээр удаа дараа замын хөдөлгөөнд оролцсон, бусдын эрх чөлөөнд халдсан, эд хөрөнгө устгасан зэрэг 40 орчим зөрчил цагдаагийн байгууллагад бүртгэлтэй болохыг эх сурвалжууд мэдээллэсэн юм.

10 сэтгэгдэлтэй

  • Зочин

    2022-03-03 13:17 at 13:17

    Дахин хууль зүйн чиглэлээр суралцах бодон төрийн албанд тухаын салбарт ажилуулахыг нь 5-10 жилээр хас. Мөнгөтэй айлын хүүхэд юм бол мөнгөөрөө л амьдрана биз. Хууль зүйн салбар энэ мэтээр нэр хүндээ гутаалгах ёсгүй.

    Хариулах

  • Зочин

    2022-03-03 13:36 at 13:36

    Ганц энэ охиноор зогсохгүй сэтгэцийн өөрчлөлттэй хүн манай улсад их байна. Тэд эрүүл гэсэн тодотголтой нийгмийн дунд яваад байна. Эх эцэг нь мөнгөөр зодож сургуульд сургадаг нэртэй.

    Хариулах

  • Зочин

    2022-03-03 13:45 at 13:45

    МУИС шийдвэрээ гаргажээ, одоо шүүх цагдаа нь арга хэмжээгээ хатуу аваарай даа.

    Хариулах

  • WTF

    2022-03-03 15:34 at 15:34

    Шоронд нь хийгээч ээ

    Хариулах

  • Sanal

    2022-03-03 15:53 at 15:53

    Яасан айхтар охин вэ, тэр бичлэг дээр ч их зүйл харагдаж бналээдээ

    Хариулах

    • Зочин

      2022-03-07 21:24 at 21:24

      Охины биеэ авч яваа байдал, яриа хандлага зэргээс ёс зүйгүй байгаа нь харагдаж байна. Аавынх нь хүнийг үл тоомсорлодог, доромжилдог, заналхийлдэг байдал нь охинд нь, гэр бүлийнсурган хүмүүжүүлэх ёс зүйд маш муугаар нөлөөлдөг нь ойлгомжтой. Хүүхдээ өмөөрөхдөө
      тэр муухай дутагдлаа ойлгож засах л хэрэгтэй байна даа. Тэгээгүй цагт ирээдүй нь маш бүрхэг, хүнд хэцүү байх болох нь ойлгомжтой. Буруу хүмүүжил…
      Буруу эрхэлвэл бухын хүзүүнээс хатуу гэдэг үг л биеллээ олж амьдралд нь гүн гүнзгий нэвчжээ… Их л бодох болгоох л хэрэгтэй дээ Батбаяр гуай. Та амьдралаа ийм л болгожээ.

      Хариулах

  • Зочин

    2022-03-03 16:04 at 16:04

    Мөнгөтэй гээд тэнгэрт гарсан гэж боддог юм байх даа зайлуул. Маш зөв шийдвэр гарсан байна. Иймэрхүү сээр хүзүү хаясан малнуудад цочоо өгөг. Иймэрхүү малнуудыг Төрийн алба болон хууль зүйн чиглэлээр ажилд авахгүй байх хэрэгтэй.

    Хариулах

  • зочин

    2022-03-03 23:21 at 23:21

    Бурхан минь ийм хүн хуульч болсон бол олон хүний хувь заяагаар тоглох байж.

    Хариулах

  • Зочин

    2022-03-03 23:47 at 23:47

    Энэ хүүхнийг хүн чанар, ёс суртахууны доройтолд оруулсан нь яалтачгүй эцэг эхийн суурь хүмүүжил! Бүхнийг мөнгөөр шийдэж болно гэдэг мессежийг хар багаас нь тархинд гүн бат суулгасны гор нь гарч бна. Бодвол өдөр болгон үүнийг харж өссөн ч юм билүү, хэн мэдлээ хө!

    Хариулах

  • Ч НАРАНГЭРЭЛ

    2022-03-04 01:15 at 01:15

    Маш зөв шийдвэр болсон бна МУИС хөөсөн нь одоо шоронд хатаах ёстой энэ эм хүн үү? Эсвэл араатан уу? Ээж аав 2 нь өглөө бүр толгой толгойлуугаа цайгаа асгаадал бж байдаг хүмүүс үү? Эсвэл дандаа цайгаа хүний толгойд хийж дассан айл бна

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй