Өнөөдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл хийжээ. Эрчим хүчний яам Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг гүйцэтгэх компанитай 2021 оны есдүгээр сард түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ байгуулсан.
Ирэх дөрөвдүгээр сарын 1-нд УЦС-ийн барилга угсралтын ажлыг эхлүүлэх бөгөөд 61 сарын хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.
Эрдэнэбүрэнгийн УЦС нь Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг сангийн хөрөнгөөр баруун таван аймагт баригдаж байгаа 40MBт-ын нар, салхины хувьсамтгай эх үүсвэртэй хослон ажиллаж, горим тохируулгын үүрэг гүйцэтгэн тухайн бүс нутгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 2027 оноос эхлэн 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангана хэмээн төлөвлөж байгаа юм.