Оросын армийн эсрэг тулалдаанд оролцохоор бүтээж буй Украины “гадаадын легион” япончуудыг элсүүлж магадгүй. Японы 70 иргэн легионы эгнээнд нэгдэх хүсэлтээ илэрхийлжээ. Украины төр засаг Оросын Украиныг цэрэггүйжүүлэх, нацизмыг устгах ажиллагааны эхэнд л “гадаадын легион” байгуулж, тэндээ Оросын эсрэг байлдах хүсэлтэй гадаадын иргэдийг элсүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм.
Харин одоо легионд япончууд нэгдэх хүсэлтээ илэрхийлж байна. “Майнити” сонинд сайн дурын 70 хүн Украин явах хүсэлт гаргасны 50-иад нь Японы өөрийгөө хамгаалах хүчинд алба хааж байсан гэжээ. Мөн хэд хэдэн улс иргэдээ Украин руу явуулж, “гадаадын легион” хэмээх эгнээнд нэгдүүлэх, Оросын эсрэг байлдахыг зөвшөөрчээ.
Тэдгээрийн тоонд Их Британи, Дани, Хорват, Польш, Латви улс орж байна. Зеленский, Ко нар хөлсний хүмүүсээ бүгдийг нь гутал хувцас, зэвсгээр хангаж, хооллохоо амлаж байгаа аж.
1 comment
За Япон дайнаас хол байвал яасан юм. Хятад, Солонгост дайн хийж хэдэн хүнийг алсан билээ.