Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд болж буй Баянхонгор аймгийн Ойн салбарын анхдугаар хуралдаан (2022.03.01) үргэлжилж байна.
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Ой модны сургалт, судалгааны хүрээлэн Баянхонгор аймгийн Ойн тогтвортой менежментийн төлөвлөгөөг боловсруулжээ. Энэ удаагийн хэлэлцүүлэгт “Баянхонгор аймгийн Ойн тогтвортой менежментийн төлөвлөгөө-Тэрбум мод үндэсний хөдөлгөөнтэй холбох боломж” сэдвээр илтгэл танилцуулав.
Тус менежментийн төлөвлөгөөг хавсралт зургуудийн хамт Ой модны сургалт, судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Т.Баясаа болон судлаач Э.Тогтохбаяр нар Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Э.Ганзоригт хүлээлгэн өглөө.