Монголын Хуульчдын холбооны Үндсэн хуулийн эрх зүйн хорооноос иргэдээс Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтийг судалсан бөгөөд тус судалгааны ажлын үр дүнг танилцуулах хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хуульчид Монгол Улсад Үндсэн хуульд нийцээгүй 225 хууль байна хэмээн мэдэгдэв.