Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украины нутаг дэвсгэрээс гарсан гэх мэдээлэл байна. Энэ мэдээллийг UKR-OSINT мониторингийн группээс өгчээ.
Энэ мэдээллээс харахад Зеленский Киевээр ч тогтохгүй Украины газар нутагт байхгүй байгаа гэнэ. Тэрбээр нийслэлээс Львов руу нүүлгэн шилжүүлэгдсэн гэсэн мэдээлэл өмнө нь гарч байсан.
Тэр цагаас хойш Зеленский селфи-видео нийгмийн сүлжээндээ хийгээгүй. Зеленский Твиттер-ийн аккаунтаа шөнө Урсула фон дер Ляйентай ярьсан, тэр Украинд цэргийн болон макро санхүүгийн тусламж амласан гэж байсан билээ.
Мониторингийн албаныхан Зеленскийг гэр бүлийнхээ хамт НАТО-гийн аль нэгэн оронд байна гэж үзэж байна. Түүнийг Польшийн хил нэвтрүүлсэн гэсэн цуу яриа ч дэгдсэн юм. Хэрвээ Зеленский хилийн чанад руу зугтсан гэсэн мэдээлэл үнэхээр үнэн бол Украины төвлөрсөн засаглал үгүй болно гэсэн үг. Зеленский ч саяхан “Украины хувь заяа ойрын хэд хоногийн хугацаанд шийдэгдэнэ” хэмээж байсан билээ.
Эх сурвалж: Topwar
2 comments
Мэдэхгүыээ
Тарвагадоржийнд арай нуугдаагүй байгаадаа