Фото: Беларусийн ГХЯ-наас нийтэлсэн Орос, Украины төлөөлөгчдийн хэлэлцээ хийх танхимын зураг
Юрий Воскресенский хэлэлцээрийг хамтран зохион байгуулагчдын нэг аж. Гомель мужид болох хоёр орны төлөөлөгчдийн хэлэлцээ Беларусь-Украины хил дээр Припять голын ойролцоо өнөөдөр даваа гаригийн (2022.02.28) өглөө товлогдоод байгаа.
Гэвч улс төр судлаач Воскресенский Орос, Украины хэлэлцээр хожим эхэлж магадгүй хэмээн мэдэгджээ. Тэрбээр, холын зам туулсан Украйны төлөөлөгчид амарч магадгүй тул Беларусь дахь Украин, Оросын хэлэлцээрийн эхлэл хойшлогдож магадгүй хэмээн РИА Новости агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Улс төр судлаач Воскресенский нь хоёр улсын хэлэлцээрийг зохион байгуулагчдын нэг аж.