Украины үйл явдалд Вашингтоны буруу зарим талаараа бий гэдгийг АНУ бодолцож үзэх ёстой. Тэд өдөөн турхирагч нь байсан гэдгээ ойлгох учиртай. БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Жао Лижиань түүнийг Twitter-тээ тавьсан шог зургаараа илэрхийлжээ.
Энэхүү зураг дээр Цгаан ордны захиргааг бэлгэддэг Авга ах Сэм түймэрт шатаж буй Украиныг бензинээр унтраах гэж оролдохдоо Хятадыг гал унтраалцахад хүч гаргахыг уриалжээ. Энэ шог зургийн эзэн нь Global Times сонин аж.
Орос дахь БНХАУ-ын ЭСЯ-ны Twitter-т саяхан АНУ-ыг дэлхийн гол аюул заналхийлэл гэж үзсэн пост гарч айсан юм. Хятадын дипломт төлөөлөгчид үүнийг нотлохын тулд Америкийн бөмбөгдөлтүүдэд өртөж байсан улс орнуудын урт жагсаалтыг гаргажээ.