ОХУ-ын Батлан хамгаалах яам Харьков мужид сайн дураараа зэвсгээ тавьсан Украины 471 цэргийн алба хаагчийг саатуулсан тухай мэдэгдлээ. Бямба гаригт “Бук М-1” агаарын довтолгооноос хамгаалах системээр тоноглогдсон Украины Зэвсэгт хүчний зенитийн пуужингийн 302 дугаар анги Харьков мужид сайн дураараа зэвсгээ тавьж, бууж өгсөн. Украины 471 цэргийн албан хаагчийг саатуулсан гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков мэдэгджээ.
Украйны бүх цэргийн албан хаагчдад хүндэтгэлтэй хандаж, тусламж үзүүлж байна. Бичиг баримтаа бүрдүүлж дууссаны дараа ар гэрийнхэнд нь илгээнэ гэж Оросын Батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдэгдсэн байна. Өнгөрсөн пүрэв гаригт Конашенковмөн Украины цэргийнхэн байр сууриа олноор нь бууж өгч, зэвсгээ тавьж байна гэж мэдээлсэн бөгөөд зэвсгээ тавьсан анги нэгтгэлүүдийн байрлалд цохилт өгөхгүй гэсэн юм.