2022-02-25 17:221min00

МИАТ компанийн Европын чиглэлийн нислэг хэвийн үргэлжилж байна

08

МИАТ ТӨХК нь ОХУ болон Украин улсын хооронд үүсээд буй нөхцөл байдлын талаар анхааралтай ажиглаж, Европын чиглэлийн нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдалдаа онцгой анхаарч байгаагаа илэрхийллээ.

Тус компанийн Улаанбаатар-Москва-Франкфурт-Москва-Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн нислэгүүд нь Украин улсын агаарын хил орчмын бүсээс алслагдсан зайд нислэг үйлддэг бөгөөд дээр дурдсан Европын чиглэлийн нислэгийн цагийн хуваарь болон нислэгийн замд/маршрутад өөрчлөлт ороогүй, нислэг хэвийн үргэлжилж байна.

МИАТ ТӨХК нь Европын Холбооны Улсуудын Нисэхийн Аюулгүй Байдлын Агентлаг (EASA) болон Олон Улсын Агаарын Тээвэрлэгчдийн Холбоо (IATA)-ноос гаргасан зөвлөмжийг нислэгийн үйл ажиллагаандаа тусган ажиллахын зэрэгцээ, Москва хот дахь Төлөөлөгчийн газраас тогтмол мэдээлэл авч байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй