2022-02-25 12:221min00

Киев хотын олон давхар орон сууцны барилга үл мэдэгдэх зүйлд цохиулсны дараа галд автжээ

05

Украины Онцгой байдлын алба Киев хотын Кошица гудамжны 7А тоотод үл мэдэгдэх зүйл олон давхар орон сууцны барилга үл мэдэгдэх зүйлд цохиулсны дараа гал гарсан тухай мэдээлэв. Галд автсан орон сууц Киевийн өмнөд хэсэгт байрладаг бөгөөд үл мэдэгдэх зүйл өртөн гал гарсныг Онцгой байдлын алба (GSChS) фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Онцгой байдлын албанаас бие бүрэлдэхүүн, 11 нэгж техник хэрэгсэлтэй ажиллаж байгаа юм байна.

Хоёрдугаар сарын 25-ны өглөө Украины нийслэлд хэд хэдэн дэлбэрэлт болсон бөгөөд орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр  Печерский, Голосеевский дүүрэг, Позняки, Киевийн Троещина дүүрэгт зургаан дэлбэрэлт болсон юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй