Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх захирамж гаргаж Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр Н.Батхүүг томиллоо.
НЯМ-ОСОРЫН БАТХҮҮ НЬ:
- 1979-1989 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 1 дүгээр сургууль,
- 1989-1995 онд МУИС-ийг Ой зүйч мэргэжлээр төгссөн.
- 1995-1997 онд МУИС-д Ой судлалын ухааны магистрын зэрэг,
- 2009 онд БHСУ-ын Сөүлийн үндэсний их сургуульд Ой, хүрээлэн буй орчин судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан. МУИС-ийн профессор.
Ажилласан байдал:
- 1997-2008 онд МУИС-ийн Биологийн факультетийн Ой судлалын тэнхимийн багш, ахлах багш,
- 2001-2002 онд Япон Улсын Ибараки мужийн Ой судлалын хүрээлэнд зочин судлаач,
- 2003-2004 онд Оросын Шинжлэх ухааны академийн Алс Дорнодын салбарт зочин судлаач,
- 2008-2010 онд МУИС-ийн Биологийн факультетийн Ой судлалын тэнхимийн дэд профессор,
- 2010-2013 онд МУИС-ийн Биологи, биотехнологийн сургуулийн захирал,
- 2013-2021 онд МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн профессор,
- 2017-2018 онд БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуульд зочин судлаач,
- 2021-2022 онд МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал.
Бүтээлийн жагсаалт:
- Олон улсын импакт фактор бүхий эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл 25,
- Дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл 19,
- Олон улсын эрдэм шинжилгээний хурлын илтгэл 60,
- Удирдаж хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр 23,
- Ном, нэг сэдэвт бүтээл 11.
Эх сурвалж: president.mn