Украины Харьковын захиргаа хотод байдаг хоргодох байр, бөмбөгдөлтөөс хамгаалах байруудаа нээх шийдвэр гаргажээ. Хотын тэргүүн Терехов энэ талаараа Facebook-тээ бичсэн байна.
Ийм газруудыг орон сууцны байрууд, дэд бүтцийн объектуудад нээх юм байна. Байдал хүндэрвэл эдгээр объектыг ашиглана гэж Терехов нэмж хэлжээ. Түүнчлэн тэрбээр хотын иргэдээ тайван байж, аль болох гэртээ байхыг уриалсан аж.
Эх сурвалж: Osnmedia.