2022-02-22 09:211min00

Нийслэлийн нийт хүн амын 53.1 хувь нь гуравдугаар тунд хамрагджээ

vakc_obl1

Өчигдөр нийслэлд коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд 34, хоёрдугаар тунд 42, гуравдугаар тунд 358, дөрөвдүгээр тунд 380 нийт 814 иргэн хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 75.2 хувь нь нэгдүгээр тунд, 72 хувь нь хоёрдугаар тунд, 53.1 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байгаа юм. Харин вакцины нэмэлт дөрөвдүгээр тунд нийслэлийн нийт хүн амын 5.8 хувь нь хамрагдсан байна. Зорилтот бүлгийн буюу 3036 жирэмсэн эх, 12-15 насны 68684 хүүхэд, 16-17 насны 27074 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй