2022-02-22 09:001min00

Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

ENXcaWPUEAE3qnB

Энэ сарын 21-нээс 28-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас: 21-нд Хангайн уулс, Халх голын сав орчмоор, 24-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 27-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна.

Салхи: 23-нд Алтайн салбар уулсаар, 24-нд зарим газраар, 25,26-нд говь, тал, хээрийн нутгаар, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд ихэнх нутгаар өмнөх өдрүүдээсээ бага зэрэг хүйтэрнэ.

Эх сурвалж: ЦУОШГ, Урьдчилан мэдээлэх хэлтэс

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй