2022-02-21 10:541min01

УЕП Хөгжлийн банктай холбоотой 19 хэргийг сэргээн шалгаж эхэллээ

04

Хөгжлийн банктай холбоотой эрүүгийн журмаар шалгаж шийдвэрлэгдсэн 50 орчим хэрэг, материалыг Нийслэлийн прокурорын газраас хянаж байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Хоёдугаар сарын 15-нд УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа мэдэгдэхдээ Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банктай холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн, хаасан болон хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 50 орчим хэрэг, материалыг нэг бүрчлэн хянаж, одоо дуусч байна. Удахгүй тухайн хэрэг, материалуудыг сэргээн шалгуулах шаардлагатай эсэх талаар прокурорын шийдвэрүүд гарна гэж байсан юм.

Энэ ажлын хүрээнд тус прокурорын газраас нийт 19 хэрэг, материалыг сэргээж, Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар хүргүүлээд байна.