59 сургуулийн хичээл эхлэх цагийг өөрчлөх зохицуулалт өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ

2022-02-21 09:581min0
сургууль

Улаанбаатар хотын түгжрэлд хамгийн их нөлөөлдөг Их тойруу болон Яармаг дахь  төрийн болон хувийн хэвшлийн 59 сургуулийн хичээл эхлэх цагийг өөрчлөх зохицуулалт өнөөдрөөс /2022.2.21/ хэрэгжиж эхэллээ.

Тодруулбал,

  • 21 сургууль 07:45 цагт
  • 15 сургууль 08:15 цагт
  • 23 сургууль 09:00 цагт хичээлээ эхлүүлж байна.

Сурагчдын хичээлийн цагийг дээрх байдлаар өөрчилснөөр эцэг, эхчүүдийнх нь ажлын цагийн хуваарьт мөн уян хатан хандахыг нийслэлийн Засаг даргын захирамжаар зөвлөмж болгосон. Тодруулбал, хүүхдийнх нь хичээлийн цаг өөрчлөгдсөн бол эцэг, эхчүүдийн ажилдаа ирэх цагийг 07:00-10:00, тарах цагийг 16:00-19:00 гэх мэтчилэнгээр байгууллага бүр цагийн бүртгэлээ уян хатан болгож, зохицуулахыг зөвлөсөн билээ.  Эдгээр арга хэмжээг авснаар түгжрэлийг 12.5 хувиар бууруулна хэмээн тооцсон. Уг зохицуулалт зөвхөн энэ хичээлийн жилд мөрдөгдөх юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй