Нийтдээ 3.2 их наяадын активтай Хөгжлийн банкны 42 аж ахуйн нэгжид олгосон 1.8 их наяадын актив эрсдэлд орчихоод байгаа. Дуулианыг дагаад эрсдэлийн менежмент удирдлагатай, эрсдлийн багтай том хэмжээний банк, банкны удирдлагууд анхнаасаа яагаад зээлийн барьцаа найдвартай эсэхийг шалгаад, хөрөнгөө үндэслэлтэй, бодитой үнэлж аваагүй юм бэ гэдэг асуудал хүчтэй яригдаж байна.
Үүнийг дагаад Хөгжлийн банкны удирдлагуудын хариуцлагын асуудал хөндөгдөж, хуулийн байгууллагууд өнөөдөр (2022.02.18) Хөгжлийн банкны тавын таван захирлын нэг өдөр баривчлан хорих асуудлыг өнөөдөр шийдэх гээд байж байна. 18.00 цагийн байдлаар Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, Б.Батбаяр, банкны дэд захирал Ч.Мөнхбаяр, нэг, нэг сараар урьдчилан хорих шийдвэр гаргаад байна. Үүнээс гадна Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын Ажлын албаны дарга Д.Дэлгэрсайханы асуудлыг хэлэлцэн хорих шаардлагагүй гэсэн шийдвэрийг гаргаад байна.
Тэдний араас Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга асан Д.Шинэбаатар болон тэргүүн дэд захирал асан Ч.Энхбат нарыг урьдчилан хорих шаардлагатай эсэхийг шийдвэрлэх шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүх дээр үргэлжилж байна.
Мөн Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн “Гантиг вилла” хотхоны төсөлд хөрөнгө оруулсан “Капитал” банкны гүйцэтгэх захирал асан А.Ариунболд, Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбуу, “Алтай групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч Х.Бат-Эрдэнэ, НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэг нарын шүүх хурал тус шүүх дээр боллоо.
Шүүхийн шийдвэрийг видео мэдээнээс үзнэ үү.