Тагнуулын ерөнхий газар өчигдөр иргэн Ч.Мөнхбаярыг саатуулж, гэрт нь нэгжлэг хийсэн. Энэ талаар ТЕГ яг одоо мэдээлэл өгч байна. Иргэн Ч.Мөнхбаяр нь гадаадын тусгай алба, байгууллагатай хамтран ажиллаж, тэдний үүрэг даалгаварыг биелүүлж байсан нь баримтаар тогтоогдсоныг тус байгууллага мэдэгдлээ.
Ч.Мөнхбаяр өчигдөр үйлдэл дээр нь баривчилсан. Гэмт хэргийн тухай мэдээллийг Прокуроын зөвшөөрлийн дагуу, зөвшөөрөгдсөн хэмжээнд өгч байна гэж тус газрын төлөөлөгч мэдээллээ. Түүний гэрт нэгжлэг хийх үеэр гэрээс нь баримт болон бэлэн валют хураасан байна.