2022-02-12 10:381min00

15 төрлийн архивын лавлагааг нийт 30 хорооноос олгодог болжээ

olloo_mn_1449189146_arhiw1

Нийслэлийн Архивын газраас олгодог гурван төрлийн архивын үйлчилгээг нийслэлийн долоон дүүргийн долоон хорооноос олгодог байсан бол 2021 онд 15 төрлийн архивын лавлагааг нийт 30 хорооноос олгодог болж, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулаад байна.

Архивын лавлагааг хорооноос авах болсны сацуу цаасан суурьт архивын материалыг цахимжуулах ажлыг Хотын засаглалыг сайжруулах төслийн хүрээнд 2020 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Хотын засаглалыг сайжруулах төслийг Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэй Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /НЗДТГ/ болон Азийн сан хамтран хэрэгжүүлж буй юм. Энэхүү ажлын үр дүнд 2021 онд нийслэлийн хэмжээнд олгосон нийт архивын лавлагааны 96 хувийг хугацаа алдалгүй олгосон байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй