Баянхонгор аймгийн Богд суманд хураалттай өвс, малын бууц шатаж байна гэсэн дуудлага хоёрдугаар сарын 10-ны өдрийн 01:44 цагт аймгийн онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид малчин Т-ийн 7х8 метрийн хэмжээтэй агуулахад очжээ. Улмаар хураалттай 32 тонн өвс, 44 шуудай тэжээл, тус агуулахын дээвэр шатаж байсныг унтраасан байна.