Нэг настай хүүхэд хуулийн этгээдтэй байна гэдэг нь сэжиглэж шалгах үндэслэл мөн
2022-02-10 13:501min

Нэг настай хүүхэд хуулийн этгээдтэй байна гэдэг бол цаана нь улс төрд нөлөө бүхий этгээд эсвэл албан тушаалтан байна уу гэдгийг сэжиглэж шалгах үндэслэл болно
Дэлхийн томоохон оффшор бүсүүдийн нэг Люксембург улсад бүртгэлтэй компаниудын насанд хүрээгүй эзэмшигчдийн тухай судалгааны мэдээллийг өчигдөр OCCRP (Organized Crime and Corruption Reporting Project) төслийн вэб сайт мэдээлсэн.
Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “Нэг настай хүүхэд хуулийн этгээдтэй байна гэдэг бол цаана нь улс төрд нөлөө бүхий этгээд эсвэл албан тушаалтан байна уу гэдгийг сэжиглэж шалгах үндэслэл болно. Энэ хэргийг холбогдох хэлтэс шалгаж байгаа эсэхийг тодруулаад эргэн мэдээлэл өгье” хэмээн АТГ-аас Хөгжлийн банкны асуудлаар өнөөдөр мэдээлэл хийх үеэр хэлсэн юм.
